Хятадын зүүн хойд хэсэгт байрлах Хушань алт олборлох уурхайд осол болж, аврагчид 8 дахь хоногтоо уурхайн гүнд түгжигдсэн уурхайчдыг аврах ажиллагаа явуулж байна.

 Уурхайн гүнд 22 уурхайчин ослын үеэр дарагдсан байна. Тэднээс 12 хүн нь амьд байгаа нь тодорхой болж, аврагчид 8 дахь хоногтоо тэднийг гаргахаар ажиллаж байна. Хушанийн алт олборлох уурхайд энэ сарын 10-нд хүчтэй дэлбэрэлт болсон юм. Ослын улмаас уурхайн ам хаагдаж, газрын гүнд хүмүүс түгжигджээ. Улмаар уурхайд 12 хүн амьд мэнд байгааг аврагчид тогтоон, тэднийг аврах ажиллагаа эхлүүлсэн байна. Уурхайд түгжигдсэн хүмүүс уурхайн дунд хэсэгт байгаагаа бичгээр мэдэгдэж чадсан байна. Хэдийгээр уурхайд 22 хүн осолдсон ч бусад 10 хүний хувь заяа хэрхсэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Уурхайд байгаа хүмүүс аврагчдын үзэж байгаагаар 600 метрийн гүнд байгаа гэнэ. Тиймээс энэ чиглэлд аврах ажиллагаагаа явуулж байна.