Эрүүл сайд Т.Мөнхсайханы тушаалаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа.

Энэ сарын 19-ний орой "Өргөө" амаржих газарт төрсөн эхийг  ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ гэрийн шаахай, халаттай нь машинд суулгаж, дөнгөж төрсөн нярайг дан өлгийтэй зөөвөрлөсөн нь өвчтөнийг эмнэлэг хооронд шилжүүлэх дүрэм, журмыг зөрчсөн. Олон нийтийн бухимдлыг төрүүлсэн уг асуудалд ХӨСҮТ-ийн захиралд хариуцлага тооцлоо.