Топ мэдээнүүд

Grid List

Коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах, хяналтад авах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос Сар шинийн баярын үеэр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан.
Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр албан бичгээр хүргүүллээ.
Дэлгэрэнгүй ...

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тухай албан бичгийг гардуулан өглөө.
Дэлгэрэнгүй ...

Засгийн газрын гишүүнийг томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулга;
Дэлгэрэнгүй ...

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Дэлгэрэнгүй ...

УИХ-ын нэгдсэн чуулганаас МАН-ын бүлэг нэг цагийн завсарлага авлаа.
Дэлгэрэнгүй ...

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд "Ковид-19" халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Эрдэмтдийн багийн төлөөллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.
Дэлгэрэнгүй ...

Бүтэн жил хаалттай байсан улсын хилийг ирэх 5-р сарын нэгний өдрөөс нээхээр төлөвлөснөө Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан мэдэгдлээ. Гэхдээ энэ бол эцсийн шийдвэр биш. Монгол Улсын засгийн газар хуралдаж хил нээхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх юм. Мөн хилээр нэвтрэх иргэдэд тавигдах шаардлага, халдвартай иргэдийг илрүүлэх зэрэг нарийвчилсан олон зохион байгуулалт хийнэ гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 1-нээс хилээ нээх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа тул хилийн боомтуудад эрсдлийн үнэлгээ хийж, хилээ нээх бэлтгэл ажлыг хангаж байна гэж Шадар сайдын хэвлэлийн албанаас мэдээллээ.
Дэлгэрэнгүй ...

УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх болон УИХ-ын зарим гишүүд, МАН-ын гишүүд, дэмжигчид, иргэдийн төлөөлөл Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.
Дэлгэрэнгүй ...

АН-ын ҮБХ-ны хуралдаан цахимаар хуралдаж, намын даргын асуудлыг хэлэлцлээ.
Дэлгэрэнгүй ...

Үндсэн дүрмийн хорооны 2021 оны 01-р сарын 08-ны өдрийн хурлаар Ардчилсан намын гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцээд ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцохыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд даалгасан байна.

Дэлгэрэнгүй ...

ФЭЙСБҮҮК ХУУДАС