Эцэг, эхчүүд хүсвэл хүүхдээ цэцэрлэгт нь явуулж болно

Боловсрол

 БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмар: "УОК-оос ЗГ-ын хуралдаанд танилцуулсны дагуу сургууль, цэцэрлэг, МСҮТ, их, дээд сургуулийн амрах тов гарсан. Энэ сарын 10-аас эхлээд амарч байгаа.

Гэвч цэцэрлэгт явдаг бага насны хүүхдийг эцэг эх нь харах боломжгүй ажилтай байдаг, гэртээ цоожлогдож үлддэг тохиолдол байдаг. Тиймээс эцэг эхчүүд цэцэрлэгийг ажиллуулахыг хүссэн.

Маргаашаас цэцэрлэгт хүүхдүүдээ хэрхэн хүлээж авах, анги бүлгийг нь хуваах ажлуудыг хийнэ. Харин эцэг эхчүүд хүүхдээ гэрт нь асрах хүнгүй, зайлшгүй цэцэрлэгт нь явуулах хүсэлтээ цэцэрлэгийнхээ багшаар дамжуулж захиргаанд хүргүүлнэ. Нэмэлт материал шаардахгүй.

Эцэг эхийн хүсэлтэд үндэслэн бид зохион байгуулалтыг хийнэ. Төр хувийн хэвшил гэлтгүй бүгд ажиллана. Гэхдээ зөвхөн 4,5 настай хүүхдүүдийг хүлээж авна. 2,3 настай хүүхдүүдийг ирэх оны хоёрдугаар сараас оруулах талаар ярилцаж байгаа" гэлээ.  

Цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 10-аас эхлэн 2022 оны нэгдүгээр сарын 31-ныг дуустал зогсоох юм.