Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга: "Бүрэн зайны сургалтад шилжсэн сургууль, цэцэрлэг байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар цэцэрлэгийн 16 бүлэг зайны сургалтад шилжсэн. Нийслэлийн хэмжээнд 15 хүүхэд, 45 багш, ажилтан халдвар авсан байна.
Сургуулийн тухайд 55 бүлэг зайны сургалтад шилжиж, 150 хүүхэд, 11 ажилтан, 45 багш халдвар авсан. Халдварын тоо долоо хоног ирэх тусам буурч байгаа.
Цэцэрлэгийн багш, ажилчдын 70 хувь, ерөнхий боловсролын сургуулийн багш ажилчдын 64.6 хувь нь нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан. 12-17 насны хүүхдүүдийн 80 хувийг бүрэн дархлаажуулаад байна" гэлээ.