Энэ сарын 14-нөөс гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна 

Боловсрол

2021-2022 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд зөвхөн 4,5 настнуудыг хамруулсан. Халдварын нөхцөл байдал идэвхжиж байсан учраас 2,3 настнуудыг цэцэрлэгт хамруулаагүй.

Харин энэ сарын 14-нөөс эхлэн зөвхөн 3 настнуудыг цэцэрлэгт авахаар болсноо салбар яамнаас дуулгалаа. Улсын хэмжээнд гурван настай 76 мянган хүүхэд бий. Гэхдээ эдгээр хүүхдийг100 хувь хамруулах боломжгүй гэдгээ мэдэгдлээ. 

Цаашид 2, 3 настнуудыг цэцэрлэгт хамруулахын тулд хувийн цэцэрлэгүүдийг 100 хувь ашиглах чиглэлд анхаарлаа хандуулна.

Сургуулийн өмнөх боловсролд 3 настнуудын 61 хувийг, 4 настны 86 хувийг, 5 настай хүүхдүүдийг 100 хувь хамруулахаар зорьж байгаагаа салбарын сайд хэлж байна.