Сүүлийн 24 цагт 206 тохиолдол шинээр батлагдлаа  

Ковид-19 /дотоод/

Сүүлийн 24 цагийн хугацаанд 12,326 сорьцод шинжилгээ хийхэд 206 хүнээс халдвар илэрчээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 5392 боллоо.

Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймагт 7, Төв аймагт 3, Увс аймагт 2, Хөвсгөл аймагт 1 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ингэснээр орон нутгийн халдвар 382 болсон байна. Харин Завхан аймгийн Шилүүст суманд батлагдсан халдварын тохиолдол эдгэрч эрүүл бүс боллоо.

ШУУД ҮЗЭХ