50-64 насны иргэд вакцинжуулалтад идэвхигүй оролцож байна

Ковид-19 /дотоод/

Коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа ч нөгөө талд вакцинжуулалтыг хурдтай хийж иргэдээ хамгаалахаар улс орон хичээж байна. Улсын онцгой комисс гол хүчээ вакцинжуулалт дээр төвлөрүүлж байгааг ч мэдэгдлээ. Вакцин хийх иргэдийн оочер дараалал зарим цэг дээр их байгаа бол зарим газар ачаалалгүй байгаа юм. Дархлаажуулалтын явцаас сурвалжилга бэлтгэлээ.

Хан-Уул дүүрэгт дархлаажуулалтын байнгын гурван цэг ажиллаж байна. Үүний нэг нь Монгол Солонгосын Политехник коллежид байрлах цэг юм. Өдөртөө тус цэгт 300-350 хүнийг дархлаажуулалтад хамруулж байна. Даралт өндөр болон жирэмсэн эхэд вакциныг зөвлөхгүй байгаа. Тиймээс вакцинд хамрагдахын өмнө үзлэгт хамруулж зөвлөгөө өгч байна. Эхний тунг хийлгэснээс хойш 28 хоногийн дараа хоёр дахь тунг хийнэ. Харин товлолын өдрийг тухайн хүний утсанд мэссэжээр илгээж байгаа юм. 

65-ААС ДЭЭШ НАСНЫ БОЛОН ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАСАН ИРГЭДИЙГ ЭНЭ ДОЛОО ХОНОГООС ДАРХЛААЖУУЛАЛТАД ХАМРУУЛНА

Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дархлаажуулалтын 42 цэг ажиллаж байна. Өчигдөр 12573 хүнийг вакцинд хамруулсан бол нийтдээ 223 мянга гаруй хүнийг дархлаажуулжээ. Хамгийн идэвхтэй хамрагдсан нь эрүүл мэндийн байгууллагын ажилчид байна. Нийт эмч ажилчдын 98 хувь нь вакцин хийлгэсэн. Мөн 50-64 насны иргэдийг өчигдрөөс эхлэн дархлаажуулалтад хамруулж эхэлсэн. Гэвч  идэвх сул байна. Тиймээс дархлаажуулалтын ажилд идэвхтэй оролцохыг уриаллаа. 

ШУУД ҮЗЭХ