ДЭМБ, Африк тивийн 54 улс орноос 42-т нь цар тахлын эсрэг вакцинжуулалт хангалтгүй хийгдэж байгааг мэдээлжээ. Эдгээр орнуудад өнөөдөр хүн амаа цар тахлын эсрэг дархлаажуулах үйл явц 10%-д хүрээгүй байгаа гэнэ.
Ковид-19 /дэлхий/
Сингапур хүн амынхаа 80 хувийг ковид-19 вакцинд бүрэн хамруулжээ
Ням гарагт Сингапурын Эрүүл мэндийн сайдын өгсөн мэдээллээр, тус улс 5.7 сая хүн амынхаа 80 хувийг бүрэн дархлаажуулаад байна.
ДЭМБ, улс орнуудыг вакцинаа хуваалцахад уриалж байна
ДЭМБ, улс орнуудад хандан хүн амаа вакцинжуулах ажлаа эрчимжүүлэхэд уриалж байна. Ингэхдээ зорилтот хүн амаа вакцинд хамруулаад байгаа эдийн засаг өндөр хөгжсөн улс орнуудыг бусад дархлаажуулалт хангалтгүй, удаашралтай явагдаж байгаа улс орнуудад тусалж дэмжихэд уриалжээ.
Covid-19 коронавируст халдварын тоо 200 сая давлаа
Дэлхий дахинаа цар тахал болон дэгдсэн COVID-19 коронавирусний халдвараар өнөөдөр 200 сая гаруй хүн халдварлаад байна. Энэ талаар ДЭМБ, мөн Жон Хопкинсын их сургуулийн албаны мэдээлэлд дурьджээ.