2021 оны гуравдугаар сарын 29-нд Улаанбаатар хотод дархлаажуулалтын 37 цэгт 89 багийн 619 эмч, ажилтан ажиллалаа.
20:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 10000 иргэнийг дархлаажуулалтад хамруулж, нийт 280096 иргэнийг вакцинжуулсан байна.
Харин орон нутагт өнөөдөр 444 иргэнийг, нийт 10012 иргэнийг дархлаажууллаа.
Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 29-нд 10444 иргэн, нийт 290108 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна.