Халдвар авсан иргэдийн зарим нь гэрээр эмчилгээ хийлгэж байна. Биеийн байдал нь хөнгөн зэрэгтэй үнэлэгдсэн иргэдийг гэрээр эмчилж байгаа юм. Гэрээр эмчилгээ хийхдээ тухайн иргэний биеийн байдал, гэр, сууцны нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 800 хүн гэрээр эмчлүүлж байна.