Эрүүл мэнд

Сүүлийн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд нийт 271 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 9598 боллоо. Харин 163 хүн сүүүлийн 24 цагт эдгэрч, нийт 5379 хүн эдгэрээд байна. 271 тохиолдол бүгд дотоодод халдвар авчээ. Эдгээрээс 232 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол аймагт орон нутагт 39 тхиолдол батлагдлаа.



Одоогоор 16 аймагт халдвар бүртгэгдээд байгаа юм. Биеийн байдал хүнд болон маш хүнд хүмүүсийг ХӨСҮТ болон цэргийн төв эмнэлэгт эмчилж байгаа юм. Өчигдөр нэг хүн коронавируст халдвараас шалтгаалж нас баржээ. Ингэснээр манай улсад ковид-19 халдвараас шалтгаалсан нас баралт 11 бүртгэгдээд байна. Иргэд аль болох гадуур гарахгүй, олноор цуглахгүй байж, амны хаалтаа тогтмол бөгөөд зөв зүүж, гараа ариутгаж, хоорондоо зайтай харилцахыг эрүүл мэндийн байгуулагаас сануулсаар байгаа юм. Гэртээ чийгтэй цэвэрлэгээ, агаар сэлгэлт ойр ойрхон хийхийг зөвлөж байна.