Хууль тогтоомж зөрчиж албан тушаалд томилсон 519 хууль бус томилгоог хяналт шалгалтаар илрүүлжээ

Эрх зүй

Төрийн жинхэнэ албан тушаалд хууль зөрчиж томилсон болон төрийн жинхэнэ албан хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн 568 гомдол, мэдээллийг ирүүлснийг хүлээн авч, хуулийн хүрээнд хянан шийдвэрлэсэн байна.

Үүнээс "Төрийн албаны тухай" хууль тогтоомжийг зөрчиж албан тушаалд томилсон нийт 519 хууль бус томилгоог хяналт шалгалтаар тогтоожээ.  

ар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах" тухай хуулийн хүрээнд төрийн албан тушаалд томилогдсон албан тушаалтны асуудал олны анхаарлын төвд байгаа. Үүнтэй холбоотойгоор хэлэхдээ "Энэхүү хуулийн хүрээнд томилогдсон албан тушаалтан бүр хууль зөрчсөн гэж ойлгож болохгүй. Энэ дотор "Төрийн албаны тухай" хуульд заасан ерөнхий болон тусгай шаардлагаа хангасан, хуулийн хүрээнд томилогдон ажиллаж байгаа олон албан тушаалтан байгаа. Харин хуульд заасан шаардлага хангаагүй иргэнийг албан тушаалд томилсон асуудал тодорхой хувийг эзэлж байна" гэлээ.