Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж явах үед 02 цаг 30 минутын үед СХД-ийн 2-р хороон оршин суух иргэн М-ийн бие муудаж, ухаан алдаж унасан байсныг Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэгт хувийн машинаар хүргэн өгч, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй авахад тусалжээ.
Тус иргэн нь нойр булчирхайн үрэвсэл, ходоодны түгжрэл онош тогтоогдсон байна, иргэн эмчилгээ хийгдэж байна.