Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ зургаадугаар сараас хойш 16 иргэний орон сууцад хууль бусаар нэвтрэн орж их хэмжээний хохирол учруулсан хэргүүдийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид мэргэжлийн ур чадвар гарган илрүүлжээ.
Хэрэгт холбогдогч нь Сэлэнгэ аймгийн харьяат, өмнө 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 31 настай Б гэгч үйлдсэн болохыг тогтоон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.