БНСУ-ын Бусан хотын нэгэн дүүргийн дунд сургуульд суралцдаг 13 настай Монгол охин дээд ангийнхаа Солонгос сурагчдын хүчирхийлэлд өртсөн мэдээлэл хүчтэй явж байна.
Хохирогчийн ар гэртэй манай редакци холбогдсон боловч хэвлэлд ярилцлага өгөх, хэвлэл мэдээллээр ил гарахаас эрс татгалзлаа. Учир нь манай улсын дээрх иргэдийн хувьд БНСУ-д очоод 10 гаруй жил болж, “хараар” ажиллаж амьдарч байсан хүмүүс юм байна.
Асуудлыг яриад БНСУ-ын цагдаа, хууль шүүхийн байгууллагаар явахаар эргээд өөрсдөө буруудах, ажил амьдралгүй болох эрсдэл үүсээд байгаа гэжээ.
Тиймээс асуудлыг хэт их дэвэргэхгүй байхыг хохирогч охины ар гэр хүсч байна.
Тйимээс манай редакцийн зүгээс дээрх иргэдийнхээ асуудалд БНСУ-д байгаа Монгол элчин сайдын яамыг анхаарлаа хандуулаасай хэмээн хүсч байна.