БНСУ-д 13 настай Монгол охиныг дээд ангийн дөрвөн охин нь зодсон талаар МВС news мэдэгдсэн. Тэгвэл тус телевизийн мэдээг үзсэн үзэгчид дараах сэтгэгдлийг үлдээсэн байна.
Би өмнөөс нь уучлал хүсье. Уучлаарай. Монгол гаралтайгаа ч мэдэхгүй ухаан муутай юмнууд хүүхдийг үнэхээр зовоожээ. Үнэхээр уур хүрч байна. Хүүхэд гэж харж үзэлгүй ял шийтгэлийг нь өгөөрэй миний сэтгэлийг ойлгож байгаа биз дээ.
Хүүхдээ уучлаарай, Монгол хүн учраас тэгсэн юм биш энэ хүүхдүүд үнэхээр асуудалтай хүүхдүүд байна. Уучлаарай.
Хүүхэд гээд харж үзэх тохиолдол энэ биш шүү
Гэхдээ энэ бичлэгийг сарниулсан ч гэсэн тэр чигээрээ гарч байгаа учраас 2 дахин их хохирч байгаа шүү дээ
Чөтгөр гэж тусдаа байхгүй шүү. Дунд сургуулийн хүүхдүүд биш хүн хогнууд юм аа гэх зэрэг сэтгэгдлүүдийг Солонгос иргэд үлдээжээ.