Малчин Э: Сэжигтэй гэрэл гарахаар нь бусад малчиддаа хэлсэн, хулгайч мөн байсан.
Төв аймгийн Баянжаргалан сумын малчин Г-ийн үхэр сүргийг бэлчээрлэж байхад нь нэг үхрийг малын хулгайч төхөөрсөн байна. Ийм үйл явдал одоогоос 5 хоногийн өмнө шөнийн цагаар болжээ.
Оройн 22 цагийн орчимд энэ орчмоор автомашины гэрэл үзэгдэж, харин нутгийн хоёр малчин уг машиныг малын хулгайч байж болзошгүй гэж сэжиглэн тэр даруйд сумын хэсгийн төлөөлөгчдөө дуудлага өгч, өөрсдөө гэрэл гарсан газар очиход нэг үхэр төхөөрч байсан хулгайч зугтаасан байна. Энэ хооронд араас нь хөөлгүйгээр автомашиных дугаарыг харж амжжээ.
Хэрэв дээрх малчид сэжигтэй машин явж байгааг анзаарч хараагүй, мөн очиж шалгаагүй бол дээрх гэмт хэргийг илрүүлэх боломжгүй байсан юм аа. Тиймээс аймгийн цагдаагийн газраас цагдаагийн байгууллагатай хамтран гярхай, сонор сэрэмжтэй байж, цагдаагийн байгууллагадаа мэдээлэл өгч, гэмт хэрэгтнийг үйлдэл цагдаагийн байгууллагатай хамтран иргэдийг хуулийн хүрээнд шагнаж урамшууллаа.
Баянжаргалан сумын малчдын энэ жишиг бол сайн жишиг юм. Тиймээс малчин бүр эднийн адил хоорондоо холбоотой байж сэжигтэй автомашин зэргийг бүртгэдэг, мэдээллээ хоорондоо солилцдог байх хэрэгтэйг цагдаагийн байгууллагаас нийт малчиддаа урилаж байна.
Гэмт хэргийг илрүүлэх нь хуулийн байгууллагын үүрэг ч энэ мэт иргэд цагдаа хуулийн байгууллагатайгаа хамтран ажиллах хамгийн зөв жишиг юм аа.
Дээрх гэмт хэрэгтнийг илрүүлсэн малчид цаашид малчдын бүлэг байгуулж, гэмт халдлагаас сэргийлж ажиллахаар болжээ.