Шатахууны чанарт эргэлзсэн иргэд олон байна. Өмнө нь туулдаг байсан замаа туулахаа больж, техникийн саатал үүсэх, автомашин дуу чимээтэй болох гээд олон асуудал гарч эхэлжээ. Цахим орчинд ийм төрлийн гомдол олноор бичигдэж хяналтын байгууллагуудыг ажлаа хийхийг ч шаарджээ. Манай сэтгүүлч иргэдтэй уулзаж автомашинд яг ямар доголдол үүсэж байгааг тодрууллаа.
Приус-20 маркийн автомашин өнгөрсөн өвөл 100 км-т 9 л шатахуун зарцуулдаг байсан бол одоо 12-14 литр шатахуун зарцуулж байна гэж жолооч нар хэлж байна. Автомашиных нь шатахууны зарцуулалт өссөнийг жолооч нар автобензины чанартай холбон тайлбарлаж байна.
Жолооч нарын хэлж байгаагаар автомашины цагаан голд дуу орсон гэдгийг ихээр хэлж байсан юм. Тэгвэл бид мэргэжлийн засварчнаас цагаан голд ямар учир шалтгааны улмаас эвдрэл гэмтэл үүсдэгийг тодруулсан юм.
Тээврийн хэрэгслүүд хар утаа хаяж, тооцоолсон зайнд хүрч чадахгүй дуусах, үнэр нь өөрчлөгдснийг жолооч нар сошиал орчинд бичих болсон. Чанаргүй шатахуун хэрэглэж байна гэх хардлага ч иргэдийн дунд их байгаа юм. Тиймээс зарим байгууллгаас шатахууны чанарт шалгалт хийж эхэлжээ.