Өнгөрсөн 7 хоногт гаалийн байгууллагын үйл ажиллагааг дэнсэлсэн нэгэн бичлэг цахим орчинд цацагдсан. Гаалиас ачаагаа авахаар очсон нэгэн иргэний олон тооны ачаа барааг нэг бүрчлэн задлан шалгаж буй бичлэгийг харсан хүн бүр гаалийн байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн. Тэгвэл ачааны эзэн иргэн Ю нь гаальд ачаа барааны тоо хэмжээгээ худал мэдээлсэн нь ил болсон учраас нэг бүрчлэн шалгалт хийсэн гэж ГЕГ-аас мэдээллээ.
Монгол Улсын иргэн Ю нь энэ сарын 7-ны өдөр ачаа бараагаа гаальд мэдүүлсэн байна. Түүний мэдүүлсэн гаалийн мэдүүлэг ачаа барааны овор хэмжээ хоорондоо нийцээгүй. Мөн гаалийн хяналтын төөхөөрөмжид ачаанд ямар төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа нь тодорхой харагдах ч нарийвчлан шалгах шаардлага байсан учраас гаалийн байгууллага механик шалгалт хийжээ. Иргэн Ю нь 19.9 тоннын 472 ширхэг хайрцаг ачаа барааг хилээр нэвтрүүлсэн байна.
Иргэн Ю-ийн 472 боодол ачаанаас одоогоор 350-д нь шалгалт хийгээд байгаа юм. Ингэхэд гаалийн байгууллагад мэдүүлээгүй 13,500 ширхэг барааг дутуу мэдүүлжээ. Ачаа барааг нь шалгах мэдэгдлээ иргэн Ю-д мэдэгддэг ч цаг тухай бүрт нь ирдэггүй гэдгийг албаныхан хэлж байна. Одоо үлдсэн боодол ачааг шалгахад бэлэн, иргэн Ю-тай холбогдож дуудсан ч ирээгүй гэлээ. Улсын хилээр нэвтрүүлэх ачаа бараагаа худал мэдүүлсэн бол дараах хуулийн хариуцлагыг хүлээдэг байна.
Гаалийн байгууллага өнгөрсөн онд 933 удаагийн зөрчил илрүүлсэн бол он гарсаар 192 зөрчлийг илрүүлжээ. Бүртгэгдэж буй зөрчлийн 80 хувь нь орох, 20 орчим хувь нь гарах чиглэлд бүртгэгддэг байна.