ЦЕГ-аас дуучин Д.Болдыг ор сураггүй алга болсон талаар мэдээлэл оруулжээ

Эрх зүй

Цагдаагийн Ерөнхий газраас төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг ор сураггүй алга болсон талаар мэдээлэл оруулсан.

Энэ талаар дуучин Д.Болд өөрийн цахим хуудсандаа "Би өргөө гэртээ "Ододтой бүжиглэе" шоу үзээд хэвтэж байгаа шүү" гэж нийтэлсэн байна. Харин хуулийн хүн энэ асуудал дээр тайлбарлахдаа, Иргэний хэрэгт хэн нэгэн хариуцагчаар татаж нэхэмжлэл өгөөд бүртгэлтэй хаягандаа оршин суудаггүй тул эрэн сурвалжилсан бололтой. ХУД-ийн ИХАШШүүхийн 2020.05.01 дугаар 183/ШШ2020/01164 тоот шийдвэрээр эрэн сурвалжилж байгаа юм байна" гэжээ.