Өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг Булган суманд гарчээ

Эрх зүй

Булган аймгийн Булган суманд иргэн И  /47 нас/ нь 2021.03.21-ний 01 цагийн үед гэртээ орж агсам тавьж, өөрийнхөө амийг хорлоно гэж савтай бензин авч гараад сураггүй алга болсон асуудалд эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 03/24-ний өдөр ЦГ-ын 75 алба хаагч, ОБГ-ын 8 алба хаагчийн хамт Булган сумын нутагт эрэн хайх ажиллагаа явуулснаар иргэн И-г гэрээс нь баруун зүгт 3 орчим км-н зайд жалганд шатаж нас барсан байдалтай  олдсон байна.

Энэ хэрэг өөрийгөө шатаасан 5 дахь тохиолдол боллоо.