ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.06.23/ Наран ургах, шингэх 4:53-20:55

Зурхай

2021.06.23, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 13. ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР. ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР

Аргын тооллын: 2021.06.23, Лхагва гараг

Наран ургах шингэх: 04.53-20.55

Үс засуулбал: Жаргал ирнэ

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн. Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.