ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.07.04/ Наран ургах, шингэх 04:59-20:54

Зурхай

2022.07.04, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 5. ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР. ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2022.07.04, Даваа гараг

Наран ургах шингэх: 04.59-20.54

Үс засуулбал: Эд,мал арвижна

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.