ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.07.08/ Наран ургах, шингэх 05:02-20:52

Зурхай

2022.07.08, БААСАН ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 9. ЗУНЫ ДУНД УЛААН МОРЬ САР. ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2022.07.08, Баасан гараг

Наран ургах шингэх: 05.02-20.52

Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр эд эдлэл барагдах, хулгай, дээрмийг дарах тэргүүтэнд махаши тэнгэрээс гаслан ирэх тул хэрэг тус үл бүтнэ, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн гэдэг.