ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.03.24/ Наран ургах, шингэх 6:47-19:10

Зурхай

2021.03.24, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 11. ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

Аргын тооллын: 2021.03.24, Лхагва гараг

Наран ургах шингэх: 06.47-19.10

Үс засуулбал: Эрхтэн хурц болно

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр амь таслах, хор найруулах үйлнээ зэрэгчлэн бүтнэ, сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн.