ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.12.10/ Наран ургах, шингэх 08:30-16:59

Зурхай

2022.12.10, БЯМБА ГАРАГ. БИЛГИЙН ТООЛЛЫН 17. ӨВЛИЙН ТЭРГҮҮН ЦАГААГЧИН ГАХАЙ САР. НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2022.12.10, Бямба гараг

Наран ургах шингэх: 08.30-16.59

Үс засуулбал: Өнгө зүс доройтно

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно.