2024.05.15, ЛХАГВА ГАРАГ| БИЛГИЙН ТООЛЛЫН 7 | ЗУНЫ ЭХЭН ШАРАГЧИН МОГОЙ САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2024.05.15, ЛХАГВА ГАРАГ
Наран ургах шингэх: 05.14-20.23
Шинийн долоонд ус хийгээд үхэгсдийн үйлд сайн.
Боол шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.
Үс засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Одны тохиол
Рашаан: аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах, рашаан эм найруулах, ус татах, усан засал угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, худ ураг төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн.
Шүтээн барилдлага
Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.