2024.05.05.22, ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 14 | ЗУНЫ ЭХЭН ШАРАГЧИН МОГОЙ САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН НОХОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2024.05.22, ЛХАГВА ГАРАГ
Наран ургах шингэх: 05.06-20.31
Шинийн арван дөрвөнд тойн болох, мал худалдан авах, балгадын үйл, замд гарах эрхшээх үйлд сайн.
Номлох, сонсох, үр тавих боолыг шүтүүлэхийг тэвч.
Үс засуулбал төгс жаргалан болно.
Одны тохиол
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Шүтээн барилдлага
Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх.
Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.