ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.06.22/ Наран ургах, шингэх 04:54-20:54

Зурхай

2024.06.22, БЯМБА ГАРАГ |  БИЛГИЙН ТООЛЛЫН 15 | ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САР | НАЙМАН ЦАГААНМЭНГЭТЭЙ УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

БИЛГИЙН ӨДӨР, ГАРАГ

Аргын тооллын: 2024.06.22, БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 04.54-20.54

Шинийн арван таванд гэр барих, шүтээн босгох, амилуулах, үр талбих, хишиг даллага дуудуулах, хатуу үйлд сайн.

Тангараглах, нүүдэл суудал хийх, үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал өлзийтэй төгс сайхан болно.

Одны тохиол

Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.

Шүтээн барилдлага  

Хуран үйлдэхүй өдөр - үсэг зурхайд суралцах,  бэрийн болон буяны үйл,  дайсныг дарахад сайн. Энэ өдөр төрсөн хүн үнэнийг өгүүлэгч,  ёсыг мэдэгч,  ариун явдалт,  амьтнаа тустай. Мөрд орвол идээгээр ханаад хөвгүүн хийгээд эдийн тус бүтнэ. Хулгайч нь цайвар шар зүстэй. Хулгай дээрэмд дуртай,  муу хувцастай,  зүүн зүгт явсан. Энэ өдөр 5 хоногт эс үхвээс 7 хоногоос эдгэнэ. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох. Баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх,  баруун чих хангинавал гоо болох. Зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох,  хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх,  тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох,  бүх бие татвал эд алдах,  хөлийн мах татвал сайн гэдэг.