ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.07.16/ Наран ургах, шингэх 05:11-20:45

Зурхай

2024.07.16, МЯГМАР ГАРАГ |  БИЛГИЙН ТООЛЛЫН 10 | ЗУНЫ СҮҮЛ ЦАГААГЧИН ХОНЬ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН МОГОЙ ӨДӨР

БИЛГИЙН ӨДӨР, ГАРАГ

Аргын тооллын: 2024.07.16, МЯГМАР ГАРАГ

Наран ургах шингэх: 05.11-20.45

Шинийн арванд дуган сүм, шүтээнийг босгох, тахих тэргүүтэн ихэд арвижуулах үйлнээ сайн.

Замд гарвал муу тул тэвч.

Үс засуулбал эрхтэн хүчин дэлгэрнэ.

Одны тохиол

Арвидах: эм найруулах, идээ хувцас олох, бүтээх, худалдаа арилжаа үйлдэх, өглөг өгөх, хөрөнгө хуваах, үр цацах, эдийн тэнгэр  тахих, шид бүтээл үүсгэх, өгөхөд сайн.

Шүтэн барилдлага

Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.