ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.07.25/ Наран ургах, шингэх 05:14-20:43

Зурхай

2024.07.25  ПҮРЭВ ГАРАГ |  БИЛГИЙН ТООЛЛЫН 19 | ЗУНЫ СҮҮЛ ЦАГААГЧИН ХОНЬ САР | ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН БАР ӨДӨР

БИЛГИЙН ӨДӨР, ГАРАГ

Аргын тооллын: 2024.07.25  ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 05.14-20.43

Шинийн арван есөнд замд гарах, бугыг дарах, амирлангуй үйлд сайн.

Бэр, үхэгсдийн үйл, мал худалдан авахыг тэвч.

Үс засуулбал өвчин эмгэг ирнэ.

Одны тохиол

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтээн барилдлага  

Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.