ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.08.11/ Наран ургах, шингэх 05:44-20:10

Зурхай

2024.08.11 НЯМ ГАРАГ |  БИЛГИЙН ТООЛЛЫН 7 | НАМРЫН ЭХЭН ХАР БИЧ САР  | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

БИЛГИЙН ӨДӨР, ГАРАГ

Аргын тооллын: 2024.08.11 НЯМ ГАРАГ

Наран ургах шингэх: 05.44-20.10

Шинийн долоонд ус хийгээд үхэгсдийн үйлд сайн.

Боол шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ

Одны тохиол

Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох,  өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх,  сүм дуган нээх,  амирлангуй,  дэлгэрэнгүй эрхшээх үйл,  хэрэг зарга хийхэд сайн.

Шүтээн барилдлага  

Сэрэхүй өдөр - амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Төрсөн хүн хилэнцийн сэтгэлт, дэмий өгүүлэгч, эд багат, арга бааштай нэгэн болох. Өвдвөл 10 хоногт эдгэх.  Мөрд гарвал идээ унд, хувцас чимэг олох. Холоос алаг нохой дагуулсан хулгайч авсан, 1 хоногоос ирэх нүүртэй,  алдсаныг гуа хатагтайтай уулзвал олох. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах. Баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх. Хөл татвал хэрүүл гомдол болох.