ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.08.20/ Наран ургах, шингэх 05:46-20:07

Зурхай

2024.08.20 МЯГМАР ГАРАГ |  БИЛГИЙН ТООЛЛЫН 16 | НАМРЫН ЭХЭН ХАР БИЧ САР |  ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР 

БИЛГИЙН ӨДӨР, ГАРАГ

Аргын тооллын: 2024.08.20 МЯГМАР ГАРАГ

Наран ургах шингэх: 05.46-20.07

Шинийн арван зургаанд боолыг шүтүүлэх, эд худалдан авах, газрын амыг нээх, амирлангуй үйлд сайн.

Замд гарах, амилуулах, хэрүүл тэмцлийг тэвч.

Үс засуулбал өвчин ирнэ

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтэн барилдлага

Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.