2024.09.04 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 1 | НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2024.09.04 ЛХАГВА ГАРАГ
Наран ургах шингэх: 06.16-19.25
Шинийн нэгэнд санасан үйлийг бүтээх, худаг малтах, тариалангийн газрыг хагалах мэт анх газрын ам нээх, буян тогтоохын эх хатгах, бусдын газар очих замд гарах тэргүүтэн амирлангуй үйлд сайн.
Үс засуулбал нас ахар болно.
Одны тохиол
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Шүтээн барилдлага
Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх.
Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.