ДОРНЫ ЗУРХАЙ: /2024.10.04/ Наран ургах, шингэх 06:57-18:24

Зурхай

2024.10.04 БААСАН ГАРАГ |  БИЛГИЙН ТООЛЛЫН 2 | НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Аргын тооллын: 2024.10.04 БААСАН ГАРАГ

Наран ургах шингэх: 06.57-18.24

Шинийн хоёронд лам болох, түшмэлд тушаах, амилуулах, гал голомтыг үүсгэх, хөрөнгө тавих тэргүүтэн дэлгэрүүлэх үйлд сайн.

Замд гарах, өглөгийн түллэгийг тэвч. Өвдвөл ариун бусын буртаг хийгээд бурхан хилэгнэсэн амой.

Үс засуулбал хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ.

Одны тохиол

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтээн барилдлага  

Хуран үйлдэхүй өдөр - үсэг зурхайд суралцах,  бэрийн болон буяны үйл,  дайсныг дарахад сайн. Энэ өдөр төрсөн хүн үнэнийг өгүүлэгч,  ёсыг мэдэгч,  ариун явдалт,  амьтнаа тустай. Мөрд орвол идээгээр ханаад хөвгүүн хийгээд эдийн тус бүтнэ. Хулгайч нь цайвар шар зүстэй. Хулгай дээрэмд дуртай,  муу хувцастай,  зүүн зүгт явсан. Энэ өдөр 5 хоногт эс үхвээс 7 хоногоос эдгэнэ. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох. Баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх,  баруун чих хангинавал гоо болох. Зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох,  хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх,  тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох,  бүх бие татвал эд алдах,  хөлийн мах татвал сайн гэдэг.