2025.01.06 ДАВАА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 7 | ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2025.01.06 ДАВАА ГАРАГ
Наран ургах шингэх: 08.42-17.14
Билгийн өдөр, гараг
Шинийн долоонд ус хийгээд үхэгсдийн үйлд сайн.
Боол шүтүүлэх, бэрийн үйлийг тэвч.
Үс засуулбал хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Одны тохиол
Рашаан: аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах, рашаан эм найруулах, ус татах, усан засал угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, худ ураг төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн.
Шүтэн барилдлага
Сэрэхүй өдөр - амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Төрсөн хүн хилэнцийн сэтгэлт, дэмий өгүүлэгч, эд багат, арга бааштай нэгэн болох. Өвдвөл 10 хоногт эдгэх. Мөрд гарвал идээ унд, хувцас чимэг олох. Холоос алаг нохой дагуулсан хулгайч авсан, 1 хоногоос ирэх нүүртэй, алдсаныг гуа хатагтайтай уулзвал олох. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах. Баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх. Хөл татвал хэрүүл гомдол болох.