ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.01.25/ Наран ургах, шингэх 08:29-17:40

Зурхай

2025.01.25 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 26 | ӨВЛИЙН АДАГ УЛААГЧИН ҮХЭР САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХ МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2025.01.25 БЯМБА ГАРАГ

Наран ургах шингэх: 08.29-17.40

Билгийн өдөр, гараг

Шинийн хорин зургаанд газар малтах, хөрөнгө талбиваас сайн.

Замд гарах ба мал худалдахыг тэвч.

Одны тохиол

Шид: аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгас барих, тариа тарих, худалдаа арилжаа хийх зэрэг амирлуулах, дэлгэрүүлэх үйлсэд хичээвэл сайн. Мөн бүтээл туурвил үйлдэх, тариалангийн газар сонгох авах зэрэг батжуулах үйлсэд ч сайн.

Шүтээн барилдлага  

Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.