ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.01.30/ Наран ургах, шингэх 08:23-17:48

Зурхай

2025.01.30 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 1 |ӨВЛИЙН АДАГ ИЛҮҮ САР | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР

Аргын тооллын: 2025.01.30 ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 08.23-17.48

Билгийн өдөр, гараг

Шинийн гучинд хөрөнгө тавих, эрхшээх ба хатуу үйлд сайн.

Үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.

Үс засуулбал эрлэг лугаа учирна.

Одны тохиол

Үл тохирох: хулгай дээрмийг дарах,  дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох,  багш шавьд барилдахыг тэвч.

Шүтээн барилдлага  

Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.