2025.02.05 ЛХАГВА ГАРАГ| БИЛГИЙН ТООЛЛЫН 8 | ӨВЛИЙН АДАГ ИЛҮҮ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2025.02.05 ЛХАГВА ГАРАГ
Наран ургах шингэх: 08.15-17.57
Билгийн өдөр, гараг
Шинийн найманд гурван шүтээнийг босгох, амилуулах хийгээд ихэтгэх, дайсныг номхотгох, зэтгэрийг дарах зэрэгт сайн.
Замд гарах, тариалан, бэрийн үйл, хувцас эсгэхийг тэвч.
Үс засуулбал нас уртасна.
Одны тохиол
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Шүтээн барилдлага
Сэрэхүй өдөр - амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Төрсөн хүн хилэнцийн сэтгэлт, дэмий өгүүлэгч, эд багат, арга бааштай нэгэн болох. Өвдвөл 10 хоногт эдгэх. Мөрд гарвал идээ унд, хувцас чимэг олох. Холоос алаг нохой дагуулсан хулгайч авсан, 1 хоногоос ирэх нүүртэй, алдсаныг гуа хатагтайтай уулзвал олох. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах. Баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг цочиж айх, бие татвал өмнө зүгээс зочин ирэх. Хөл татвал хэрүүл гомдол болох.