2025.02.09 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 12 | ӨВЛИЙН АДАГ ИЛҮҮ САР | НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2025.02.09 НЯМ ГАРАГ
Наран ургах шингэх: 08.09-18.04
Билгийн өдөр, гараг
Шинийн арван хоёронд шүтээнийг босгох, гал голомт үүсгэх, хөрөнгө тавих тэргүүтэн амирлангуй үйлд сайн.
Боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.
Үс засуулбал өвчин эмгэг ирнэ.
Одны тохиол
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.