ДОРНЫ ЗУРХАЙ: /2025.02.14/ Наран ургах, шингэх 08:00-18:12

Зурхай

2025.02.14 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 17 | ӨВЛИЙН АДАГ ИЛҮҮ САР | ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨР

Аргын тооллын: 2025.02.14 БААСАН ГАРАГ

Наран ургах шингэх: 08.00-18.12

Билгийн өдөр, гараг

Шинийн арван долоонд замд гарах, худалдан авах, арилжаа хийх, балгадын үйл, үхэгсдийн үйл ба дэлгэрүүлэх үйлнээ сайн.

Бэрийн үйл, өглөгийн түллэгийг тэвч.

Үс засуулбал өнгө зүс доройтно

Одны тохиол

Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.

Шүтээн барилдлага  

Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.