2025.02.20 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 23 | ӨВЛИЙН АДАГ ИЛҮҮ САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААН БИЧ ӨДӨР
Аргын тооллын: 2025.02.20 ПҮРЭВ ГАРАГ
Наран ургах шингэх: 07.50-18.21
Билгийн өдөр, гараг
Шинийн хорин гурванд амилуулах, мөрд гарах, балгадын үйл хийгээд өглөгийн түллэг зэрэгт сайн.
Худаг малтах, боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.
Үс засуулбал өлсөж ундаасна.
Одны тохиол
Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.
Шүтээн барилдлага
Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг дурьдахуй.