2025.03.02 НЯМ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 3 | ХАВРЫН ЭХЭН ШАР БАР САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН МОРЬ ӨДӨР
Аргын тооллын: 2025.03.02 НЯМ ГАРАГ
Наран ургах шингэх: 07.32-18.38
Билгийн өдөр, гараг
Шинийн гурванд замд гарах, гэр бүрэх, гал голомтыг үүсгэх тэргүүтэн дэлгэрэнгүй үйл хийгээд эрхшээх үйлд сайн.
Боолыг шүтүүлэх, худаг малтахыг тэвч. Өвдвөл тэнгэр, хүн адын хорлол болжээ.
Үс засуулбал баян болно.
Одны тохиол
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.