2025.03.05 ЛХАГВА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 6 | ХАВРЫН ЭХЭН ШАР БАР САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР
Аргын тооллын: 2025.03.05 ЛХАГВА ГАРАГ
Наран ургах шингэх: 07.26-18.43
Билгийн өдөр, гараг
Шинийн зургаанд нас, эдийн бүтээл, худалдаа ба тариалан тэргүүтэн дэлгэрүүлэх үйл зовхид сайн.
Гадагш өгөх тэргүүтнийг тэвч.
Үс засуулбал хэрүүл тэмцэл ирнэ.
Одны тохиол
Үхэх: мал адгуусыг муулах үйлд сайн.
Шүтээн барилдлага
Хурьцахуй өдөр - бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.