025.03.20 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 21 | ХАВРЫН ЭХЭН ШАР БАР САР | ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР ХУЛГАНА ӨДӨР
Аргын тооллын: 2025.03.20 ПҮРЭВ ГАРАГ
Наран ургах шингэх: 06.56-19.05
Билгийн өдөр, гараг
Шинийн хорин нэгэнд замд гарах, хөрөнгө талбих, эрхшээх үйлд сайн.
Боолыг шүтүүлэх, бэрийн үйл ба ихэтгэхийг тэвч.
Үс засуулбал өвчин ирнэ.
Одны тохиол
Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.
Шүтээн барилдлага
Төрөн түгэхүй өдөр - хувцас хийх, гэр орон барих, сан нуун дарахад сайн. Энд төрсөн хүн авир муут, эцэг эх нь үгүйрэх. Ариун явдалд, харам ихт болох, өвдвөл 7 хоногоос эдгэх, замд гарвал олз олоод асрагдах. Хулгайч нь цайвар шар зүст, агуу нүдтэй, их гэдэстэй, авснаа усны хязгаарт агсан өвчтэй хүнд өгчээ, нэг хоногт эс олдвоос хойшид олоход бэрх. Зүүн нүд татвал эцэг, эх садны хэрэг бүтэх, баруун нүд татвал эд олдох, зүүн чих хангинавал аймшиг болох, баруун чих хангинавал хэрүүл тэмцэл болох. Хэрээ дуугарвал зочид ирэх, тагнай загатнавал сэтгэл зовох, бүх бие татвал хэрэг олон болох, хөл татвал үзэсгэлэн болох гэдэг.