2025.05.23 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 26 | ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР ЛУУ ӨДӨР
Аргын тооллын: 2025.05.23 БААСАН ГАРАГ
Наран ургах шингэх: 05.05-20.34
Билгийн өдөр, гараг
Шинийн хорин зургаанд газар малтах, хөрөнгө талбиваас сайн.
Замд гарах ба мал худалдахыг тэвч.
Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ.
Ямар үйлд харш, муу болох: өвчин эмчлэх, байшин буулгах, суурь тавих, нүүдэл хийх, нохой худалдан авах
Одны тохиол
Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
Шүтээн барилдлага
Өтлөхүй өдөр – эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Төрсөн хүн өчүүхэн сэтгэлт, их идэмхий, омог их, хилэнцэт явдалт, ширүүн үгт, авир муут болох. Өвдвөл 3, 7 хоногт эс үхвээс амархан амирлах. Мөрд гарвал хэрэг үл бүтнэ. Хулгайч умар зүгээс ирсэн, өндөр биет сөөнгө дуут, үс нь цагаан, доод уруул нь унжсан болой. 25 хоног дотор алдсаныг олох. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах. Хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох. Бие татвал бурхныг дурьдахуй.