2026.01.30 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 12 | ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХ ЛУУ ӨДӨР
Аргын тооллын: 2026.01.30 БААСАН ГАРАГ
Наран ургах шингэх: 08.23-17.49
Билгийн өдөр, гараг
Шинийн арван хоёронд шүтээнийг босгох, гал голомт үүсгэх, хөрөнгө тавих тэргүүтэн амирлангуй үйлд сайн.
Боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.
Үс засуулбал өвчин эмгэг ирнэ.
Одны тохиол
Идэр: сайн үйлийг үүсгэх ном бясалгах, баясгалангийн хурим үйлдэх, гэр бүл бололцох, найр хурим хийх, газар хагалж тариа тарих, шинэ хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн.
Шүтээн барилдлага
Төрөхүй өдөр - гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах.