2026.01.31 БЯМБА ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 13 | ӨВЛИЙН АДАГ ШАРАГЧИН ҮХЭР САР | ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ ШАР ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР
Аргын тооллын: 2026.01.31 БЯМБА ГАРАГ
Наран ургах шингэх: 08.22-17.51
Билгийн өдөр, гараг
Шинийн арван гурванд барилга тэргүүтэн шороо, газрын үйл, замд гарах, ихэтгэх, дэлгэрэнгүй үйлд сайн.
Боолыг шүтүүлэх, мал худалдан авахыг тэвч.
Үс засуулбал жаргал ирнэ.
Одны тохиол
Үл тохирох: хулгай дээрмийг дарах, дайсныг номхотгох үйлд сайн. Амраг садан бололцох, багш шавьд барилдахыг тэвч.
Шүтээн барилдлага
Болохуй өдөр - бурхны ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Энд төрсөн хүн баатар эрэмгий, хичээгч, чанар муутай болох. Өвдвөл 3, 5 хоногтоо эс үхвээс 8 хоногтоо эдгэх, мөрд зовлон, хаан засгийн аюул ирэх. Хулгайч дорноос ирсэн хэрсүү, сэрэмжит, идэр хүн өнөө болсны дараа бус хуурч гарна, зүүн нүд нь татвал хойноос зочин ирэх. Баруун нь бол алдсаныг олох. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих. Нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох.