2026.03.05 ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 17 | ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАРС САР | НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР БАРС ӨДӨР
Наран ургах шингэх: 07:24-18:43
Билгийн өдөр, гараг:
Шинийн арван долоонд замд гарах, худалдан авах, арилжаа хийх, балгадын үйл, үхэгсдийн үйл ба дэлгэрүүлэх үйлнээ сайн. Бэрийн үйл, өглөгийн түллэгийг тэвч.
Үс засуулбал:
Эд малын гарлагатай /хүүхдийн даахь/ сэвлэг үргээхэд харш.
Одны тохиол:
Хүчин төгсөх: бурхан тахих, хутаг буй болгох, өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл, хэрэг зарга хийхэд сайн.
Шүтэн барилдлага:
Мунхрахүй өдөр - сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Төрсөн хүн сайн хувьт, хурцалт, ширүүн сэтгэлт, зөөлөн үгт болох. Өвдвөл маш их зовох, 15 хоногт эс үхвээс 20 хоногтоо эдгэнэ. Мөр гаргавал хамаг хэрэг бүтэх. Хулгайч өмнө зүгээс ирсэн муу ёст мөн, алдуул гэрийн дорно зүгт ойр буй. 9 хоногт олох. Нүд татваас эцэг эхэд аюул болох. Баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох. Нохой уливал гэнэт зочид ирэх. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох. Тагнай загатнавал их хүн ирэх. Бие татвал хэрүүл тэмцэл болох. Хөл татвал сайн болой.